Бусдад их хэмжээний өр тавьж, төлж чадахгүйд хүрсний улмаас гэр бүлийн хоёр хүн амиа алдсан гэх мэдээллийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү тайлбар өглөө.
Тэрбээр “Өчигдөр 17.30 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын ариун цэврийн өрөөнд хүн нас барсан гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Одоогийн байдлаар 30-32 насны М, Б нар боомилсон байдалтай амиа алдсан нөхцөл байдал тогтоогдоод байна.
Тухайн хоёр амь хохирогчийн хувьд гэр бүлийн харилцаатай хүмүүс бөгөөд ямар нэгэн байдлаар архидан согтуурдаггүй байсан. Камерын бичлэгийг шалгасан. Гаднаас ямар нэгэн хөдөлгөөн байгаагүй.
Амь хохирогчдын үхлийн шалтгаан задлан шинжилгээний дүгнэлтээр тодорхой болно. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа” гэлээ.
Тухайн гэр бүл банкны өр биш, мөрийтэй тоглоом тоглож өр ширэнд орсон байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогджээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)