Коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт тун буюу 3 дахь тунгаар вакцинжуулах Эрүүл мэндийн сайдын 2021 оны наймдугаар сарын 12-ны өдрийн тушаал гарсан.
Уг тушаалд, коронавирусний эсрэг хариу арга хэмжээний багт ажилладаг эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан, албан хаагчдыг сайн дурын үндсэн дээр дархлааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор АстраЗенека үйлдвэрийн "AZD1222" вакцины нэмэлт нэг тунгаар вакцинжуулах ажлыг 2021 оны наймдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн зохион байгуулах, дархлаажуулалтын цахим бүртгэлийн програмд нэмэлт тунгийн болон эмчийн дүгнэлтээр вакцинжуулалтад хамрагдах боломжгүй иргэдийн мэдээллийг нэмж, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг үүрэг болгосон байдаг.
Энэ дагуу нийслэлд астразенека вакцины нэмэлт буюу III тунд 13043 хүн хамрагдсан байна.
Өссөн дүнгээр 5912 жирэмсэн эмэгтэй, 4960 хөхүүл эмэгтэй, 12-15 насны 178,922 хүүхэд, 16-17 насны 73,009 хүүхэд ковид-19-ын эсрэг вакцины 1-р тунд хамрагдаад байна.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)