Вакцины гуравдугаар тунд хэрхэн хамрагдах талаар Эрүүл мэндийн яамны НЭМТБХЗГ-ын дарга Л.Энхсайханаас тодрууллаа.
-Вакцины хоёр дахь тунд хамрагдсан иргэд хэд хоногийн дараа гурав дахь тунгаа хийлгэж болох вэ?
-Өмнө нь астразенека вакцин хоёр удаа хийлгэсэн бол харьяа дүүрэгтээ очиж гурав дахь тунгаа хийлгэж болно. Хоёрдугаар тунг хийлгэснээс хойш 4-10 долоо хоногийн дараа гурав дахь тунг хийлгэж болох юм. Дельтагийн дархалт нэмэгдэж байгаа болохоор вакцинд хамрагдахаа хойшлуулах хэрэггүй гэж анхааруулъя.
-Өмнө нь хятад вакцин хийлгэсэн хүн файзер, астразенека хийлгэж болох уу?
-Өмнө нь астразенека хоёр удаа хийлгэж байсан бол нэмэлт тунд хамрагдаж болно. Гурав дахь тун бол альфа, дельта вирусыг саарамжуулах, хамгаалах зориулалттай. Тиймээс эхний ээлжинд астразенекагаар нэмэлт тун хийж байна.
-Гурав дахь тунгийн нөөц хэр байгаа вэ?
-Монголд вакцины нөөц хангалттай бий. Синофарм, файзер, астразенека ч бий.
-Коронавирусний альфа вирус туссан иргэн дельта вирус туссан тохиолдол гарсан уу?
-Монголд одоогоор тодорхолсон зүйл алга.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)