“Өглөөний Улаанбаатар” гудамжинд өнөөдөр 11:00 цагт Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “”Нар угтсан өглөө” арга хэмжээ зохион байгуулж байна. 1921 оны наймдугаар сарын 25-нд Монголын залуучуудын анхны байгууллага “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр байгуулагдаж байв. Үүнээс улбаалан тус өдрийг Залуучуудын өдөр болгон тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Монгол Улсын нийт хүн амын 31.7 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 49.2 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан тус арга хэмжээг зохион байгуулж буй юм.