Хичээлийн шинэ жил эхлэх дөхөхөөр замын ачаалал эрс нэмэгддэг. Тэгвэл замын ачааллыг бууруулахаар энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийхээр болсон байна. Бямба гаригт сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй бол ням гаригт тэгш тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй болохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.