Завхан аймгийн Түдэвтэй суманд тарваган тахлын шинж тэмдэг илэрчээ. Иймд тус суманд өчигдөр оройн 19:00 цагаас эхлэн 72 цагийн хугацаатай хатуу хөл хорио тогтоолоо. Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг гурван жилийн хугацаатай хориглосон Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын тушаал гарсан юм. Тэгвэл 17 аймгийн 137 суманд тарваган тахлын голомт бий гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Тэр дундаа баруун аймгуудад, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс тарваган тахлын идэвхжил нэлээд өндөр байгаа аж.