Нийслэлийн шүд эрүү нүүрний төв нь сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотой зорилтот бүлэг болох 0-16 насны хүүхдүүдийн нүүр амны эмчилгээний нэг сарын аянг 8-р сарын 25-ны өдрөөс 9-р сарын 25 хүртэл долоо хоног бүрийн Даваа-Пүрэв гаригт явуулхаар болжээ.
Хүүхдээ эмчлүүлэх хүсэлтэй иргэд /dentalcenter.mn/ сайтаар хүүхдүүддээ цаг авч үйлчлүүлэх юм байна.
Мөн шинээр бүртгэл хийлгэх бол https://www.facebook.com/-ийн “Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний төв” пэйж хуудсын чатаар холбогдож болно. Ажлын цагаар 70112247 утсаар холбогдох боломжтой юм.
Сэтгэгдэл (1)