110 жилийн түүхтэй Хууль зүй дотоод хэргийн яамны харьяа Архивын ерөнхий газар нь 94 дэх жилтэйгээ золгон үйл ажиллагаагаа явуулж буй төрийн захиргааны ууган байгууллагуудын нэг бөгөөд Монгол ард түмний ой санамж, үндэстэн оршин тогтнох дархлаа болсон түүх, соёл, нийгэм, эдийн засгийн бүхий л төрлийн түүхэн баримт, дурсгал, эх сурвалжуудыг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлөн уламжлуулах чиг үүрэгтэй байгууллага юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2020 оны 07 дугаар сард Архивын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцах үеэр байгууллагын албан хаагчдын санаачилснаар Монгол Улсын архивын салбарын түүхэн уламжлалыг хадгалах, архивын салбарын албан хаагчдын гавьяаг алдаршуулах, архивын байгууллагын байршлыг олон нийтэд таниулах зорилгоор Архивын ерөнхий газрын цогцолбор барилга орчмын төв замыг “Архивчдын гудамж” гэж нэршүүлэх хүсэлт тавьсныг дэмжиж, холбогдох зардлыг шийдвэрлэж, Нийслэлийн удирдлагуудад уламжилсан болно.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нь гудамж нэршүүлэх асуудлыг Хот байгуулалт хөгжлийн газрын дэргэдэх “Гудамж, талбайн нэрийн асуудал эрхэлсэн комисс”-ын хурлаар хэлэлцүүлж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 98 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 8, 21 дүгээр хороо, Нисэхийн аюулгүйн тойргоос урагш Жаргалантын ам руу эргэх авто замын уулзвар хүртэлх 3341 м гудамжийг “Архивчдын гудамж” гэж нэршүүлэхээр шийдвэрлэлээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)