2021-2022 оны хичээлийн шинэ жил эхлэхэд зургаа хоног үлдлээ. Энэ жил 81 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөв гарсан. Нийслэлд 40330 хүүхэд элсэх ёстой бол орон нутагт 40298 элсэх ёстой юм. Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл өчигдрийн байдлаар улсын хэмжээнд удаашралтай байна. Гэвч бүртгэл баталгаажуулах үйл явц өнөөдөр өндөрлөж байгаа юм.