Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний санаачлагаар Дархан хотын түүхт 60 жилийн ой, Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн “Аврагчийн алдар” цогцолборт гал унтраах тусгай зориулалтын ЗИЛ-130 автомашиныг байршуулан мөнхөлж, нээлтийн ажиллагааг зохион байгуулжээ. Тус автомашиныг албанд 30 гаруй жил ашигласан бөгөөд энэ хугацаанд нийт 3870 удаагийн гал түймрийн дуудлагад ажилласан юм байна.