Одоогоос гурван жилийн өмнө Хэнтий аймгийн Батноров суманд “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” хэмээх түүхэн аялал жуулчлалын цогцолбор хэмээх байгууламжийг босгосон. Уг цогцолборыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа санаачилж байсан бөгөөд нийт төсөвт өртөг нь 5 тэрбум гэх бөгөөд улсын төсвөөс 2 тэрбумыг зарлагджээ.
"Андлалын хөшөө" цогцолборын загварыг МУСГЗ Д.Эрдэнэбилэг агсан гаргасан бөгөөд түүнийг өөд болсны дараа бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орж, өдгөө нураахаар болоод буй.
Учир нь Д.Эрдэнэбилэг агсны гэр бүл иргэд цахим сүлжээгээр элдвээр шоглож байгаа тул бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхгүй хэмээсэнтэй холбоотой юм.
Тэгвэл Д.Эрдэнэбилэг агсны гэр бүл "Андлалын өргөө" цогцолборын загварыг Монгол хүнд ашиглуулахгүй, Өвөрмонголд зарсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэллээ.
Ташрамд дурдахад, тус цогцолборын гүйцэтгэгч компани 1,8 тэрбумыг улсад буцаан төлжээ.
А.Сүх