Улаанбаатараас Завхан аймгийн Отгон сумын чиглэлд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ шинээр нээгдлээ. Ингэснээр тус бүс нутагт аялал жуулчлал хөгжих таатай орчин бүрдэж байна. Завхан аймгийн Отгон сум нь Хангай нурууны ноён оргил мөнх цаст төрийн тахилгат Отгонтэнгэр уулын өвөрт оршдог билээ. Тус чиглэл нь хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ байхгүй Завхан, Баянхонгор аймгийн алслагдсан таван сум болох Завхан аймгийн Отгон, Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг сумыг дайран өнгөрч ард иргэдэд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх юм.