Нийслэл хотод шөнийн цагаар дрифт хийж, дуу чимээ гарган иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, байгаа үйлдлийг таслан зогсоож, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Тээврийн цагдаагийн албатай хамтран өнгөрсөн хоёр өдөр Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хяналт, шалгалт хийж ажиллажээ.
Шалгалтаар автомашиндаа бүдүүн яндан, тусгай тоног хэрэглэлээр тоноглож дрифт хийж байсан 18 зөрчил, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2 жолоочийн үйлдлийг таслан зогсоож, автомашиныг журамлаж Тээврийн цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтэст хүлээлгэн өгчээ.
Цаашид авто спорт сонирхогч болон мэргэжлийн тамирчдыг зориулалтын зам талбайд бэлтгэлээ хийхийг цагдаагийн байгууллагаас сануулж байна.