Булган аймгийн Баян-Агт сумын Халтар багийн “Халтарын гол” гэдэг газарт өнөөдөр буюу наймдугаар сарын 27-ны өдрийн 04:06 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 04:15 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын даргатай холбогдож тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлэв.