Эрүүл мэндийн яамны коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 2289 хүнээс халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдолын 632 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол гурван тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн байна.
Харин 1657 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Харамсалтай нь өнгөрсөн 24 цагт коронавирусний хүндрэлийн улмаас дөрвөн хүн нас барлаа.
Өнгөрсөн 24 цагт 1521 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.
Б.Баатар