Төрийн буруу бодлогын уршгаар үндэсний 70 гаруй үйлдвэр хаалгаа барихад хүрсэн талаар "Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбоо"-ноос мэдээлэл хийлээ.
Тэдний зүгээс "Үндэсний технологийн уур үйлчдвэрлэгчдийн холбооноос үндэсний үйлдвэрлэлүүд зогсох, устах үе ирээд байна. Энэ нь Улаанбаатар хотын бүсэд сайжруулсан шахмал түлшнээс өөр түүхий нүүрсийг оруулж ирэхгүй гэсэн тогтоолтой холбоотой юм.
Нүүрс ашиглан бүтээгдэхүүн боловсруулдаг үйлдвэрүүд энэ шийдвэрт багтсаныг дэмжиж байна. Хамгийн гол нь эргээд энэ шийдвэр нь уялдаа холбоогүй байна.
Төр засаг үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэсэн. Гэвч агаарын бохирдлыг бууруулах зорилгоор түүхий нүүрсийг хот руу оруулахгүй гэсэн ийм шийдвэр гарсны дараа эрдэмтэдтэй уулзаж судлан, шахмал түлшинд орж байгаа түүхий эд болох митлинг нь агаарын бохирдлыг 50 хувиар бууруулна гэж үзээд үйлдвэрүүд митлингийг түлж эхэлсэн.
Шахмал түлшний ард талд 95 хувь нь баяжуулсан нүүрс гэсэн бичигтэй байдаг. Тэрийг үйлдвэрлэгч бид түлж байсан. Гэвч зуух нь бидний технологид шаардлагатай даралт үүсгэж чадахгүй байна. Бид тавдугаар сараас хойш үйлдвэрлэлээ зогсоосон. Барилгын материал хомсдоод байгаа нь ч үүнтэй холбоотой" гэлээ.
А.Сүх