Вакцинжуулалтын дараа дархлаа тогтцны талаар ЭМЯ-ны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр танилцууллаа.
Тэрбээр “Монгол Улсад хэрэглэгдэж байгаа дөрвөн төрлийн вакцины нэгдсэн дүнгээр санамсаргүй түүврийн аргаар 34500 хүнийг хамруулан өвчлөл, нас баралт хэр зэрэг байгааг судалж үзсэн. Монгол Улсад хэрэглэгдэж байгаа нийт вакцины үр нөлөө 2020 оны долоодугаар сарын байдлаар халдвараас сэргийлэлт 1 тунтай хүнд 33 хувь, 2 тунгаа авсан бол 72 хувьд нь халдвараас сэргийлнэ гэсэн эхний үр дүн гарсан.
Харин нас баралтаас сэргийлэлт 1 тунтай хүнд 51 хувь, 2 тунтай хүнд 92 хувьд нь сэргийлнэ гэсэн үр дүн гарсан.
Гэхдээ дельтай вирусний тархалтын улмаас вакцины үр нөлөө буурах магадлалтай. ХӨСҮТ-д хийсэн эсрэг биеийн титрийг тодорхойлсон судалгаагаар хоёр дахь тунгаас хойш 14-35 хоногт нийт хүн амын 91,78 хувьд нь дархлаа үүссэн гэж гарсан" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)