Европын холбооны хүний эрхийн шагналаар монгол залууг шагнажээ. Хүний эрхийг хамгаалах тал дээр хуулийн болон өмгөөллийн чиглэлээр тууштай ажиласан гэж “Глоб Интернэшнл” төвийн хуульч Б.Пүрэвсүрэнг шагнасан байна. Б.Пүрэвсүрэн нь зарим иргэнд үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа үзүүлж байсан. Мөн “Энхсаран” сувилалд тусгаарлалт байсан иргэн Д.Мөнхбатыг Зөрчлийн хуулиар буруутгагдаж байхад нь өмгөөлснөөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тухайн иргэнийг торгуулийг хүчингүй болгосон билээ.
Хуульч Б.Пүрэвсүрэн шагналаа гардан авсаныхаа дараа “Европын холбооны Хүний эрхийн шагнал хүртсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Хараат бус, бие даасан байдлаар ажиллах боломжийг олгодог хамт олондоо, хайртай гэр бүлдээ, хүний эрхийн төлөө хамтран зүтгэгч нартаа баярлалаа. Урам зоригтойгоор улам их хичээнгүйлэн ажиллах болно” гэв.