Өнөөдөр автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш төгссөн тээврийн хэрэгсэл 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцоно. Харин маргааш буюу 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг оруулцуулна.
Дугаарын хязгаарлалт нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл үйлчлэх юм.
Мөн энэ үеэр буюу наймдугаар сарын 28, 29-нд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 08:00-20:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон юм.
Тодруулбал,
- Голомт банкны өмнөх талбай,
- Улсын их дэлгүүрийн талбай,
- Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж,
- Д.Сүхбаатарын нэрэмжит талбай,
- Бөхийн өргөөний хойд талын талбай,
- 1, 2, 3 дугаар байрны хойд талын талбай гэх томоохон зургаан байршилд, шаардлагатай тохиолдолд авто зам дагуу үзэсгэлэн, худалдаа зохион байгуулна.