Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын талаарх мэдээг танилцуулж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 2414 хүнээс халдвар илэрлээ. Үүний 618 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Харин орон нутагт 1796 тохиолдол илэрчээ.
Харамсалтай нь өнгөрсөн 24 цагт коронавирусний хүндрэлээр 3 хүн нас барсан байна. Тэдний ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.
Мөн хугацаанд 2332 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
А.Сүх