Авто машины улсын дугаарын сүүлийн орны хязгаарлалт өнөөдрөөс хуучин хуваарийн дагуу үргэлжилнэ. Тодруулбал, даваа гарагт 1, 6-аар төгссөн, мягмар гарагт 2, 7-оор төгссөн, лхагва гарагт 3, 8-аар төгссөн, пүрэв гарагт 4, 9-өөр төгссөн, баасан гарагт 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцохгүй.
Мөн Бямба, Ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.