Өнөөдрөөс эхлэн зорилтот бүлгийн иргэдэд коронавирусний эсрэг вакцины III тунг хийхээр болсон. Зорилтот бүлэгт
- 55-аас дээш насны,
- боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан,
- эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн, хавдартай, ХДХВ, гепатитын В, С вирусийн архаг халдвартай, дархлаа дарангуйлах, гемодиализ эмчилгээнд хамрагддаг зэрэг эрсдэлт бүлгийн иргэд хамрагдана.
Мөн хөхүүл, жирэмсэн үедээ вакцинд хамрагдсан эмэгтэй, хариу арга хэмжээний багийн гишүүн болон хүндэтгэх шалтгаантай иргэд багтаж байгаа юм.