Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 388 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн ослын улмаас нийслэлд 7 хүн гэмтэж, орон нутагт 6 хүн гэмтсэн байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Гэмтсэн хүн:
- Явган зорчигч-1
- Зорчигч-3
- Жолооч-3
Ослын хэлбэр:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх -1
- Хоёр автомашин мөргөлдсөн-4
- Унадаг дугуй автомашинтай мөргөлдсөн-1
- Мотоцикл автомашинтай мөргөлдсөн-1
Орон нутаг:
Гэмтсэн хүн:
- Жолооч-3
- Явган зорчигч-3
Ослын хэлбэр:
- Мотоцикл- 2
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх -3
- Онхолдох-1
- Үл хөдлөх зүйл мөргөсөн-1
Энэ оны эхний улирлын байдлаар мотоциклтой холбоотой зам тээврийн осол 261 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад -3,0 буурсан, ослын улмаас 146 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад -18.4 хувиар буурсан байна.
Тодруулбал, нийслэлд 42 хүн, орон нутагт 104 хүн гэмтэж, нийт 46 хүний амь нас хохирчээ.
Иймд жолооч зорчигч та бүхэн хөдөө орон нутгийн замд зорчихдоо жолооч, зорчигчид хамгаалах бүсийг зүүж хөдөлгөөнөө эхлэх, тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох, мотоцикл, мопед жолоодох үедээ хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл өмсөж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох шаардлагатай байгааг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА