Коронавирусний цар тахалтай холбогдуулан ачаа барааны татан авалт удааширч бөөгнөрөл үүсээд байсан. Улмаар уг асуудлыг шийдэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн танилцаж, ажлын хэсэг гарган ажиллуулсан.
Тэгвэл Замын-Үүд хилийн боомтод өчигдөр өргөн төмөр замаар 88 вагон, авто замаар 198 машин ачаа орж иржээ.
Энэ нь сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн өндөр тоотой ачаа орж ирсэн тохиолдол хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээлэв.