2021 онд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар шинээр 19 цэцэрлэг, ерөнхий боловсролын 11 сургуулийн барилга, байгууламж, өргөтгөлийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Ингэснээр цэцэрлэгт 3650 ор, сургуульд 6400 суудал шинээр нэмэгдэх боломж бүрдэх юм.
Тухайлбал, нийслэлийн Сүхбаатар дүүрэгт 17, 18 дугаар хороонд 2050.0 сая төгрөгийн санхүүжилттэй, гүйцэтгэдийн ажил нь 82 хувьтай явж байгаа нэг цэцэрлэг мөн 15, 16 дугаар хороонд 1900.0 сая төгрөгийн санхүүжилттэй, гүйцэтгэлийн ажил нь 95 хувьтай дотор заслын ажил хийгдэж байгаа нэг цэцэрлэг байна.
Мөн гүйцэтгэл нь 95 хувьтай сургууль нэгдүгээр хороонд ашиглалтад орохоор хүлээгдэж байна. Уг сургууль нь нийт 3548.4 сая төгрөгийн төсөвт өртгөөр баригдаж буй юм.
А.Сүх
Сэтгэгдэл (1)