Баянзүрх дүүрэг ирэх сардаа багтан гурван төрлийн өглөөний гудамжтай болно.
Тухайлбал, иргэдийн хэлж заншсанаар гурван өндрийн талбайд "Бизнесийн гудамж", Бөхийн өргөөний урд талбайд "Залуучуудын гудамж", цаашлаад арслантай гүүр хүртэл "Ахмадын гудамж" гэсэн гурван төрөл байх аж. Гурван гудамжны хувьд гурвуулаа өөрсдийн гэх өнгө аяс, онцлогийг шингээсэн байх аж.
Ингэхдээ хавар, намар, өвлийн улиралд ажилладаг байхаар зохицуулалт хийх юм байна.
"Өглөөний гудамж"-ны гол зорилго нь Монголчуудыг эртэч, бүтээлч байлгахад чиглэж буй бөгөөд уг ажилд ААН-үүдийг дэмжлэг болохыг хүслээ.