Дэлхий нийтэд тархсан цар тахалтай холбогдуулан энэ жил хичээлийн үйл ажиллагааг тав хоног танхимаар, тав хоног цахимаар явуулахаар болсон. Ингэхдээ I-II ангийн хичээллэх минутыг 30, III-XII ангийн хичээлийг 35 минутаар хичээлүүлэхээр болсон.
Эрүүл мэндийн яамнаас хүүхдүүдийг хоорондоо ноцолдохгүй байх, гар барихгүй, тэврэлдэхгүй байхыг анхааруулж буй.
Түүнчлэн коронавирусний халдварын тархалттай холбогдуулан маргааш хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг хориглосон шийдвэр гаргажээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)