Боловсролын зээлийн сантай холбоотойгоор мэдээлэл хийж байна.
2021-2022 оны хичээлийн жилд оюутны хөгжлийн зээлийг үргэлжлүүлэн олгохоор болжээ. Энэ хүрээнд их, дээд сургуулийн 2,3,4 дүгээр ангид суралцаж байгаа, өмнө нь зээл авч байсан оюутнуудад үргэлжлүүлэн олгоно гэдгийг мэдэгдлээ.
Монгол Улс тэргүүлэх чиглэлийн 72 мэргэжлийн жагсаалт гаргажээ. Цаашид уг мэргэжлийг сонгон суралцах оюутнуудад зээл олгохоор болсон байна.
Боловсролын зээлээс дотоодод 10200 хүүхэд, гадаадад 323 хүүхэд, буцалтгүй зээлд 18 мянган оюутан хамрагддаг байна.
А.Сүх