Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө мэдээллийн төвөөр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 262 албан бичиг, 13 өргөдөл, гомдлол хүлээн авч, 275 иргэн үйлчилжээ. Ирсэн албан бичгийн 153 нь хариутай албан бичиг бөгөөд 29,4 хувийг шийдвэрлэж, бусад албан бичиг хяналтын шатанд байгаа аж. Ирүүлсэн албан бичгийн 23.2 хувь нь Дэд бүтцийн хяналтын газарт, 16,03 хувь нь Тамгын газарт хандсан байна.
13 өргөдөл, гомдлын нэгийг шийдвэрлэж, бусад өргөдөл, гомдол хянагдаж байна.