Коронавируст халдварын улмаас ЭЕШ-д оролцоогүй 170 шалгуулагч байна. Үүний 94 нь нийслэлд, 76 нь орон нутагт байна. Тэдгээр хүүхдийг есдүгээр сарын 2-5-ны хооронд дахин шалгалтад хамруулах юм.
Өнгөрсөн наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд болсон шалгалтад 40420 шалгуулагч бүртгүүлсний 36783 нь шалгалтад оролцжээ. Цаашид элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах боломжтой эсэх талаар судалж, төлөвлөж байгаа талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
А.Сүх