УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс "Андлалын өргөө"-ний суурин дээр шинэ бүтээн байгуулалт хийх асуудлаар мэдээлэл хийлээ.
"Андлалын өргөө"-г туурвисан МУСГЗ С.Эрдэнэбилэг агсан насан эцэслэж, улмаар ар гэрийнхнийх нь саналаар уг хөшөөг нураасан билээ. Тэгвэл тухайн газарт дахин бүтээн байгуулалт хийхээр болжээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Би Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн Бодлогын зөвлөлийн даргаар ажилладаг. Монголчуудын өвөг дээдсийн үлдээсэн өв соёл, түүх, дэлхийн хүн төрөлхтөнд өөрийн нэр мөрөө үлдээсэн нь гайхамшигтай. Шинэ түүхээс яривал хуучин тогтолцооны амаргүй үед Х.Түмэн-Очир гуай 1962 онд Хэнтий аймгийн Дадал суманд Эзэн Чингис хааны мэндэлсэн өлгий нутагт гэрэлт хөшөөг нь босгосон. Тухайн үд ямар хүнд цаг үе байлаа.
Мөн хуучин тогтолцооны үед 1988 онд Монгол Улсын төрийн тэргүүн тухайн үед Ж.Батмөнх дарга өөрийн биеэр Дэлүүн болдогийн гэрэлт хөшөөг босгосон түүхтэй.
Түүнээс хойш 1992 оноос шинэ тогтолцоонд шилжсэнээс хойш Ерөнхйлөгч асан Н.Энхбаяр “Буурал түүхийн жимээр” төсөл хэрэгжүүлж, Их Эзэнт гүрэн, Чингис хааны түүхтэй холбоотой газруудыг баталгаажуулж байсан. Өөрөөр хэлбэл, үе үеийн Монголын төрийн зүтгэлтгүүд, иргэд хамтаараа түүхээ дархлаажуулж, баталгаажуулж ирсэн гэдгийн баталгаа юм.
Хамгийн сүүлд гэхэд, 2016-2020 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд Л.Оюун-Эрдэнэ гишүүн Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгохыг санаачилж, хэрэгжүүлсэн.
“Андлалын өргөө” зэрэг бүтээн байгуулалтыг зүгээр нэг гаргаагүй. Мэргэжлийн хүмүүс хамтарч сонгон шалгаруулалт явуулж байж бүтээлийг сонгосон. “Андлалын өргөө” бол тухайн уран бүтээлчийн оюуны баталгаа шүү дээ. Харамсалтай нь, бурхны орныг зорьсон. Улмаар ар гэрээс нь санал гомдол гаргасан гэж ойлгож байгаа. Тухайн газар бол Их Эзэн Чингис хаан, хүлэг Боорчи хоёрын анх уулзаж байсан түүхэн газар. Тиймээс эрдэмтэн, судлаачид их ач холбогдол өгч, бэлгэдэл болгон түүхэн бүтээн байгуулалт хийхээр болсон юм" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (6)