Ардын хувьсгалын 100 жил, УДЭТ-ын 90 жилийн ойн хүрээнд бүтээж буй Б.Цогнэмэхийн зохиол ‘’Хаадын хаан’’ жүжгийн түүхийн судалгааны ажлын хүрээнд УДЭТ-ын уран бүтээлчдийн дунд “Онол, практикийн бага хурал-мэтгэлцээн”, судалгаа, шинжилгээний ажлуудыг үе шаттай зохион байгуулж байна.
Өнөөдөр Хэл, шинжлэлийн ухааны доктор, профессор Ш.Дулам “Тэнгэр шүтлэгтэн, онгод шүтлэгтний зөрчил”, “Монгол хүний ялгарамж, онцлог” зэрэг сэдвээр УДЭТ-ын уран бүтээлчид, ажилчдад зориулан лекц, сургалтыг зохион байгуулав. ’Хаадын хаан’’ жүжгийн түүхийн судалгааны ажил үргэлжилж байна.
Б.Жаргал