зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Франц улсаас импортоор авсан махны чиглэлийн үхэр, хонийг дуудлага худалдаагаар борлуулна

2021-9-02
0
ЖИРГЭХ

ХХААХҮЯ, харьяа байгууллага болох Малын удмын сангийн үндэсний төв, Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйг дэмжих сан хамтран 9-р сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт малын дуудлага худалдаа зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаагаар Франц улсаас импортоор авсан лимузин, ангус үүлдэрийн 176 үхэр, нарийн ноостой меринос үүлдрийн 350 хонийг борлуулах юм. 

 

 

Лимузин үүлдрийн үхрийн товч мэдээлэл

 

Лимузин үхэр бол орчин цагийн эрчимжүүлсэн мал аж ахуйн махны чиглэлийн үүлдрүүд дундаа шаардлага багатай, хамгийн үр өгөөжтэй үүлдэр юм.
Лимузин үүлдрийн үхрийг 1830-аад оны үеэс Франц улсын хүнд жингийн ажлын хэвшлийн үхэр болох цайвар Актив үхрийн онцлог шинжээр шилэн сонголт хийж, эрлийзжүүлэн, олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд гаргаж авсан. Өнөөдрийн байдлаар уг үүлдрийн үхрийн мах нь махны зах зээлд дэлхийд тэргүүлэх байр эзэлж байна.


Лимузин үүлдрийн үхрийн бие цогцос жигд тарган, нуруу хондлой тэгш, өргөн булчингийн хөгжил сайтай, ууц уртавтар, гуяны мах зузаан байдгаараа бусад махны чиглэлийн үүлдрийн үхрээс онцлог сайн талтай. Цаг уурын ямар ч нөхцөлд дасан зохицдог, өвчинд тэсвэртэй, тэжээлт орчинд маш сайн жин нэмдэг өгөөж сайтай үүлдрийн үхэр юм. 

 

Лимузин үүлдрийн үхрийн давуу тал

 

-    Үржил сайтай. Үржилд орсон 100 үнээнээс 90-92 тугал бойжуулдаг
-    Эхсэг зөн сайтай. Лимузин маш сайн эх болдог тул тугалын эндэгдэл багатай.
-    Тугалаа хангалттай цатгадаг тул тугалын өсөлт түргэн, хөхнөөсөө хурдан гардаг.
-    Тугалын жингийн өсөлт хурдан.  
-    Бухны амьдын жин 1000 - 1200 килограмм. 
-    Нас бие гүйцсэн үнээний амьдын жин 600 – 700 килограмм. 
-    Гунжин үнээний хээлтүүлэгт оруулах нас 16-18 сар.
-    Шахаж бордоход 18-22 сарын настайд өсвөр үхрийн жин 550-650 килограмм.
-    Өвчинд тэсвэртэй, маш сайн менежменттэй орчинд хорогдол бага. 
-    Цаг уурын ямар ч нөхцөлд дасан зохицол дээд зэрэг.  
-    Бусад үүлдрийн үхэртэй эрлийзжүүлэхэд үржил сайтай.

 

 

Лимузин үүлдрийн үхрийн махны онцлог чанар

 

-    Хамгийн сайн чанарын маханд тооцогддог.
-    Махны бүтцийн хувьд төгс шинж чанартай /нуруу гуяны хэсгийн махны гарц сайтай/
-    Чанар сайтай гулууз өгдөг, гулуузны гарц 60-62 хувь /сайн тэжээлт орчноос шалтгаалаад/
-    Яс жижигтэй, махыг ангилан үнэд хүргэх хэсгүүд их
-    Цэвэр махны гарц их /яс жижиг, шөрмөс бага, хаягдал бага/
-    Махны чанар сайн /улаан-алагласан, зөөлөн-шүүслэг, амт-сайтай/
-    Махны зах зээлд хамгийн үнэтэй, хамгийн таашаагдсан амттай.


Ангус үүлдрийн үхрийн товч мэдээлэл

 

Ангус үүлдрийн үхэр нь 18-р зууны үед бий болсон маш эртний үүлдэр бөгөөд Англи нутгийн галловей, хайланд үхрээс үүсэн гарсан. Бэлчээрийн болон байран маллагааны технологид зохицох чадвартай, харьцангуй түргэн өсөлттэй, нядалгааны болон цул махны гарц өндөртэй, лагс бөөрөнхийдүү биетэй, чийрэг-булбарай бие цогцостой, толгой богино, ам өргөн, хүзүү бүдүүн, шалангийн хөгжил сайтай, сэрвээ намхан, ууц нуруу тэгш, дөрвөлжин, гуя-хонгоны булчингийн хөгжил сайн, хөл богино, дөлгөөн араншинтай мухар хар, улаан зүстэй.  

 

Ангус үүлдрийн үхрийн давуу тал

 

-    Халуун хүйтэнд тэсвэртэй. 
-    Хасаг байран маллагаанд дасан зохицсон, бэлчээр ашиглалт сайн.
-    Бусад махны үүлдэртэй харьцуулахад тугалын төрөх үеийн жин бага, эхлээр бойжих үеийн жин өсөлт түргэн.
-    Төллөлт хялбар явагддаг. 
-    Бухны амьдын жин дунджаар 908 килограмм. 
-    Нас бие гүйцсэн үнээний амьдын жин дунджаар 608 килограмм 
-    Тугалын жингийн өсөлт хурдан /хоногт 850-1000 грамм/
-    Төрөлхийн мухар хэвшил нь зан араншинг дөлгөөн болгодог тул махлаг чанарт сайнаар нөлөөлдөг.
-    Гунжин үнээний хээлтүүлэгт орох нас 16-18 сар.
-    Шахаж бордсон 18-22 сартай өсвөр үхрийн жин 500- 550 килограмм. 
-    Нядалгааны гарц 58-60 хувь. 
-    Бусад үүлдэртэй эрлийзжүүлэхэд мухар хэвшлээ үр төлдөө сайн дамжуулдаг. 

 

 

 

Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт болох үйл ажиллагааны үеэр дуудлага худалдаа болохоос гадна борлуулах үхэр, хонины арчилгаа, маллагаа, технологийн чиглэлийн сургалт зохион байгуулж, мэдээлэл өгөх юм. Тиймээс махны чиглэлийн үхэр үржүүлэх гэж буй иргэн аж ахуйн нэгжүүд өргөнөөр оролцож, Малын удмын сангийн үндэсний төвтэй хамтран үржлийн ажлыг хийх чиглэлээр мэдээлэл авч, цаашид зохиомол хээлтүүлэг, хөврөл үр шилжүүлэн суулгах зэрэг үйлчилгээг хийлгэх боломжтой. 

 

Эх сурвалж: ХХААХҮЯ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өнөөдрөөс хэрэгжинэ
Зурхай: Зэтгэрийг номхотгоход сайн өдөр
Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
Тендер: Шахмал түлш савлах 25кг-ын ШУУДАЙ худалдаж авахад 9.4 тэрбум төгрөгийг зарцуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
    саяхан
  • Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өнөөдрөөс хэрэгжинэ
    саяхан
  • Зурхай: Зэтгэрийг номхотгоход сайн өдөр
    2 мин
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
    8 мин
  • Тендер: Шахмал түлш савлах 25кг-ын ШУУДАЙ худалдаж авахад 9.4 тэрбум төгрөгийг зарцуулна
    48 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    1 цаг 32 мин
  • Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    1 цаг 37 мин
  • Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан, аадар бороо орно
    1 цаг 45 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл энэ сарын 28-нд эхэлнэ
    15 цаг 28 мин
  • Ирэх сард хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, гол мөрөн үерлэж болзошгүй байна
    15 цаг 50 мин
  • Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажил гүйцэтгэх ЕРС гэрээнд гарын үсэг зурлаа
    16 цаг 27 мин
  • Боловсролын яам болон МFF хамтран 200 сая төгрөгийн шагналын сантай “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулна
    16 цаг 28 мин
  • Хилийн боомтуудын ирэх сарын цагийн хуваарь
    16 цаг 53 мин
  • НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна
    16 цаг 57 мин
  • Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төвийг арваннэгдүгээр сард нээнэ
    17 цаг 0 мин
  • Д.Амгалан: Дуудлага худалдааны орлогыг 17 сургууль, 20 цэцэрлэгийн сандал, ширээ, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмжид зарцуулна
    17 цаг 18 мин
  • Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, УИХ-ын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар санал солилцов
    17 цаг 20 мин
  • Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох өргөдлийг 57 мянга гаруй иргэн дэмжээд байна
    17 цаг 25 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа
    17 цаг 40 мин
  • Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна
    18 цаг 35 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “GCC ACADEMY-2025” хичээлийн шинэ жилийн “GO CLIENTS GO” марафоны бүртгэл эхэллээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК