НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн хүүхдийн бөмбөлөгтэй тоглоом ижил хүйстнийг өдөөсөн, өнгө, лого, тугийг илэрхийлдэг. Улмаар нийтийн тээвэрт сурталчилгааны хуудас наасан байсныг хуулж хаясан хэмээн цахим хуудастаа бичсэн нь иргэдийн дургуйцлийг төрүүлээд байгаа юм. Түүнийг хэт туйлширч байна гэж үзэж зарим улс төрийн зүтгэлтнүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж байна.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин “Эрх мэдэл, тэнэглэл хоёр нийлэхээр галзуурал эхэлдэг нь үнэн л дээ. НАМЗХ нь ийм өнөгтэй билүү. Тэрийгээ бас хуулж хаямаар.
Өнгө хараад бэлгийн чиг баримжаа нь өөрчлөгдчихдөг ийм эмзэг дэлбээнүүд, мөнгө хараад зарчим нь бас хийсчихдэг байх гэж айх юм” гэжээ.
Сэтгэгдэл (11)