Коронавируст халдвар авсан иргэдийг ялгаварлан гадуурхсан албан тушаалтнуудад сахилгын шийтгэл оногдуулжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын фэйсбүүк хуудсанд коронавирусний халдвар авсан иргэдийн нэрийг байршуулж, тухайн өрхөд очихгүй байхыг анхааруулсан байна. Мөн Түнэл сумын фэйсбүүк хуудсанд тусгаарлалтад байгаа иргэдийн байршлын зураглалыг оруулж, иргэдийг ойр орчимд зорчихгүй байхыг анхааруулсан аж.
Энэ дагуу Хүний эрхийн үндэсний комисс тухайн аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгаланд коронавирусний халдвар авсан иргэдийг ялгаварлан гадуурхаж, нэр төрд нь халдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай шаардлага хүргүүлсэн байна. Улмаар аймгийн Засаг дарга дээрх албан тушаалтнуудад сахилгын шийтгэл оногдуулжээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)