Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 38 дугаар захирамжаар “Цэргийн цол олгох журам”, “Дээд офицерийн албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэл”-ийг шинэчлэн батлуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийн ахлагчаар Батлан хамгаалах яамны сайд Г.Сайханбаяр, орлогч даргаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо нарын удирдлагад Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын төлөөл оролцон ажиллаж байна.
“Цэргийн цол олгох журам”, “Дээд офицерийн албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэл”-ийг шинэчлэн батлуулах ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/126 дугаар тушаалаар журмын төсөлд санал боловсруулах “Дэд ажлын хэсэг”-ийг байгуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд цэргийн цол олгох журмын хэрэгжилт, цэргийн цолны зохистой харьцааны талаарх танилцуулга, холбогдох судалгааг гаргах ажлыг зохион байгуулж байна.
Сэтгэгдэл (2)