Өнөөдөр цахим сүлжээнд дөрвөн настай хүүхэд коронавирусний халдварын улмаас нас барсан гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл ЭМЯ-наас дээрх мэдээлэлд тайлбар өгчээ.
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Дөрвөн настай хүүхэд Ковид-19 өвчнөөр нас бараагүй. Нас барсан үндсэн өвчин нь хавдарын нэг төрөл. Ковид бол нас барах шалтгаан болоогүй" гэх мэдээллийг өгсөн байна.
Сэтгэгдэл (1)