Эрүүл мэндийн яамны коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 3638 хүнээс халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдолын 810 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Харин 2828 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Харамсалтай нь өнгөрсөн 24 цагт коронавирусний хүндрэлийн улмаас 3 хүн нас барлаа.
Өнгөрсөн 24 цагт 2554 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.
А.Сүх
Сэтгэгдэл (1)