УИХ-ын гишүүн С.Жавхлан мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Удахгүй нөхөн сонгууль болох гэж байна. Энэ үеэр С.Жавхлан дэвшинэ, дэвшихгүй гэж ярьж байна. Би үүнийг гайхаж хүлээж авсан. Ямар нэгэн байдлаар С.Жавхлан нөхөн сонгуульд орох санаа бодол байгаагүй.
Миний хувьд “Хамаг монгол” төсөл явуулсан. Үүнтэй холбоотой маш олон санал ирж байна.
Сүүлийн үед АН маш их хэрүүлтэй байна. Хэрүүлтэй айлд хүн тогтдоггүй. АН миний зан, зарчимд нийцэхгүй байгаа учраас тус намаас гарч байна. Хийх ажил их байна. Цаашид олон төсөл хөтөлбөрүүд, соёлын өвөө хамгаалах, уран бүтээлийн ажлаа хийнэ" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (5)