Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах "Хангарьд сити" хотхоны баригдаж буй барилгаас хүний дээр төмөр уначихлаа гэх дуудлага Нийслэлийн түргэн тусламжийн төвд иржээ.
Түргэн тусламж дуудлага ирснээс хойш 10 минутын дараа очиход 52 настай эрэгтэй А нас барсан байсан. Урьдчилсан байдлаар талийгаач “Интас наран” ХХК-ийн гэрээт ажилтан гэх мэдээлэл байна. Одоогоор ослын шалтгаан, нөхцлийг тодруулахаар ХУД-ийн цагдаагийн хэлтэс ажиллаж байна.