"Үндэсний бичиг үсгийн баяр-2021" цахим арга хэмжээний хүрээнд Д.Нацагдоржийн нэрэмжит мэргэжлийн номын санчдын дунд зохион байгуулсан "БИД ӨВ СОЁЛЫГ ТҮГЭЭГЧИД" сэдэвт үндэсний бичгийн уралдаан боллоо. Уралдааны нэгдүгээр байрт Төв аймгийн Аргалтан сумын Соёлын төвийн номын санч Ү.Туул шалгарлаа. Харин удаах байрт МҮНС-ий сан хөмрөгч Ч.Гансүх, УБХНТН сангийн номын санч Б.Мөнхзул нар шалгарсан байна. Энэхүү уралдааны ерөнхий шүүгчээр СУИС-ийн Соёлын сургуулийн багш Х.Идэрмөрөн, шүүгчээр СУИС-ийн багш А.Алтанчимэг, Э.Энхсайхан нар ажилласан юм.