Эрүүл мэндийн яамны коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагт 3628 халдвар илэрч, 3300 хүн эдгэрлээ. Зөөвөрлөгдсөн тохиолдол хоёр бол харамсалтай нь таван хүн нас баржээ. Батлагдсан тохиолдын 2729 нь орон нутагт, 897 нь Улаанбаатарт юм.