Коронавирусний халдварын улмаас 220 бүртгүүлэгч ЭЕШ-т оролцож чадаагүй. Тэгвэл дээрх хүүхдүүд есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд шалгалтад хамрагдаж, ирц 90 хувьтай байсан талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. Тухайн өдрүүдэд шалгалтад оролцсон шалгуулагчид батламж хуудсаа есдүгээр сарын 6-9-ний хооронд Боловсролын үнэлгээний төвөөс авах юм байна.