Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас коронавирусний халдварын тархалттай холбоотойгоор Гэрлэх ёслолын ордоны үйл ажиллагаа явуулах хүсэлтийг зөвшөөрөөгүй аж.
Тодруулбал, Засгийн газраас улсын хэмжээнд тогтоосон Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “Улбар шар” түвшинд шилжсэн хугацааг энэ оны 12 дугаар сарын 31-нийг дуустал сунгасан.
Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд коронавирусний халдварын тархалт нэмэгдэж байгаа тул үйл ажиллагаагаа эхлүүлэхийг хүссэн Гэрлэх ёслолын ордны хүсэлтийг Нийслэлийн Онцгой комисс хүлээж аваагүй байна. Тиймээс энэ оны ес, аравдугаар сард гэрлэх ёслолын захиалга өгсөн хосууд тус байгууллагын 11-320515 дугаарт холбогдохыг хүсчээ.
Сэтгэгдэл (1)