МҮЭХ-оос цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Тэд “Засгийн газрын хоёрдугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоол буюу төсвийн хэмнэлтийн талаар арга хэмжээ авах тогтоол батлагдан гарсан. Уг тогтолыг анх төрийн болон ААН-үүдийн захиргааны албан тушалтнуудад хамааралтай тогтоол гэж гарч байсан ч төрийн үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа ажилтанд ажлын ачааллыг нэмэгдүүлэх, ажлаас халах зэргээр сөргөөр нөлөөлж байна гэж үзэж байна.
Мөн шатахууны үнэ огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт алдагдаж байна.
Үүнтэй холбоотойгоор 43 дугаар тогтоол, иргэдийн худалдан авах чадвар, цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Цалин, тэтгэвэр, тэтгэмж, голомтод бүсэд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынхны нийгмийн асуудалд дэмжлэг болох, татварыг нэмэгдүүлэхгүй байх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хадгалах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах ёстой” гэсэн саналыг Засгийн газарт хүргүүлж байгаа аж.
А.Сүх