Өвөрхангай аймгийн Хархорин сумын САА-н даргаар 1965-1984 он хүртэл ажиллаж байсан хөдөлмөрийн баатар Л.Гомбосүрэн агсны үр хүүхдүүд, ээж Ц.Бадамсүрэнгийн 90 насны ойд зориулан иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, төрөлх нутгийнхаа Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, 1,950,000 төгрөгийн үнэ бүхий хүчилтөрөгч аппаратыг хандивлалаа. Уг аппарат нь хүчилтөрөгчийн дутагдалд орсон өвчтөнийг хүчилтөрөгчөөр хангах зориулалттай бөгөөд хоёр өвчтөнд зэрэг хэрэглэх боломжтой юм.