Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс 22.00 цагаас хойш хөл хорио тогтоох санал гаргажээ.
Сүүлийн үед халдварын тоо эрс өсөж байгаа учир дээрх саналыг гаргасан байна. Түүнчлэн нийслэлд 22:00 цагаас хойш хөдөлгөөн эрчимжиж, олон хүн цуглах зэргээр бөөгнөрөл үүсгэх нь элбэг байгаа тул ийнхүү санал гаргасан аж.
Өчигдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр “Дахиж хатуу хөл хорио тогтоохгүй” хэмээж байсан. Гэсэн ч Эрдэмтдийн зөвлөл шөнийн цагаар хөл хорио тогтоох нь зүйтэй гэж үзээд байгаа юм байна.
Уг саналыг УОК-ын хурлаар хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанаар эцэслэх юм.
Б.Баатар
Сэтгэгдэл (2)