Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр ХӨСҮТ-д ажиллалаа. Тус газар коронавирусний шинжилгээ өгөх гэсэн иргэдийн бөөгнөрөл бий болоод байгаа билээ.
ХӨСҮТ-д бөөгнөрөл үүсгээд байгаа ихэнх хүмүүс эмнэлэгт үзүүлэх гэсэн, ойрын хавьтал, ажилд орох гэсэн шалтгаанаар PCR шинжилгээ өгч байна.
Энэ дагуу Шадар сайд холбогдох албан тушаалтнуудтай уулзаж ямар тохиолдолд PCR шинжилгээ өгөх болон эмнэлэгт үзүүлэх, бусад тохиолдолд түргэвчилсэн оношлуур, шинж тэмдгээр оношлоод явах ёстой. Урт дараалал үүсгэж иргэдийг чирэгдүүлэхгүй байх чиглэлийг өглөө.
А.Сүх