Энэ сарын 7-8-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын орчимд 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж Улаанбаатарт 3-4 баллын чичирхийлэл мэдрэгдсэн.
Одоогоор аюул гамшиг тохиолдох үед иргэдийн биед шаардлагатай хэрэгсэл болон цугларах газрыг мэргэжилтнүүд хүргээд буй. Нөгөө талаар, газар хөдлөлтийн үед барилгын чанар, стандарт чухал бөгөөд иргэд амьдарч буй орон байраа сонгохдоо ядаж найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэйг сонгохыг ОБЕГ-ын ГШУГ-ын Дэд бүтэц, газар хөдлөлтийн тасгийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа зөвлөжээ.
Өнгөрсөн онд 64765 удаа газар хөдлөлтийн мэдээ бүртгэгдсэн байдаг бөгөөд он гарсаар 3.5-аас дээш баллын хүчтэй газар хөдлөлт 265 удаа мэдэгджээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)