Монгол Улсад Хөгжимт театр үүсэж хөгжсөний 70 жилийн ой болон Монгол улсын соёл урлагийн ажилтны баярын өдөр тохиож байна. Энэ баярыг тохиолдуулан уран бүтээл, хөдөлмөрөөрөө салбартаа тэргүүлсэн шилдэг тэргүүний уран бүтээлч, ажилчдыг шагнаж урамшуулжээ. Төрийн дээд алтан гадас одонгоор балетын гоцлол бүжигчин Б.Баасансүрэнг шагнасан бол соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр үйлчлэгч Л.Уранчимэг, слесарь Д.Энхтөр, тайзны машинист Э.Гонгор, оёдолчин Х.Нандинбилэг, найрал дуучин Х.Тамир, Ч.Пүрэв, Э.Отгонбат, А.Анар-Эрдэнэ, балетын гоцлол бүжигчин Д.Нацагдорж, О.Олонбаяр, гоцлол хөгжимчин М.Сэргэлэнбат, Т.Оргилцэцэг нарыг шагналаа. Тэдний соёл урлагийн төлөөх хөгжилд оруулсан хувь нэмрийг ийнхүү үнэллээ.